
Пакистаны засгийн газар бүс нутагт шатахуун түлшний хямрал гүнзгийрч буйтай холбоотойгоор дэлгүүр болон худалдааны төвүүдийг орой 20:00 цаг гэхэд хаалгаа барихыг үүрэг болгожээ.
Дэлгүүр, худалдааны төвүүд эрх баригчдаас энэхүү шийдвэрээ эргэн харж, өөрчлөхийг шаардаж байна.
Лахор хотод дэлгүүр ажиллуулдаг Билал Мустафа Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа, “Засгийн газар дэлгүүр худалдааны төвүүдийг орой 8-д хаалгаа барь гэж тушаахын оронд ажиллах цагийг нь оройн 10 хүртэл сунгах ёстой.” хэмээн бухимдангуй ярьжээ.
Ираны дайн, Ормузын хоолойн хөдөлгөөн зогссоноос болж Пакистанд бензин болон дизель түлшний үнэ 50 хувиар өсжээ. Үүнтэй холбоотойгоор Пакистаны засгийн газар бензин түлш, эрчим хүч хэмнэх арга хэмжээнүүдийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн байна.
Өнгөрсөн мягмар гарагт АНУ, Израиль болон Иран улс хоёр долоо хоногийн турш галаа зогсоох зөвшилцөлд хүрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Пакистаны хөрөнгийн бирж дээр огцом өсөлт ажиглагдсаныг хөрөнгө оруулагчид таатай хүлээж авсан болохыг үнэт цаасны шинжээч Шахаряр Бутт онцолжээ.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифын мэдэгдсэнээр ирэх баасан гарагт Исламабад хотноо Ираны төлөөлөгчид АНУ-ын албан тушаалтнуудтай уулзаж, яриа хэлэлцээ хийх аж.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








