
Хаврын чуулган нээлтээ хийсэн өдрөөсөө л хуралдаж чадахгүйд хүрэв. Хэлэлцэх ёстой олон хууль, гадаад нэг ч хуулийн төсөл баталж чадсангүй. Н.Учрал УИХ-ын даргын суудлаас бууж, Г.Занданшатарын оронд Ерөнхий сайдаар томилогдож, ашгүй нэг юм АН-ынхны акц дуусав. Гэвч 30, 38-аараа хуваагдсан МАН-ын бүлгийнхэн хоорондоо учраа олж чадахгүй байна. Хэнийх нь тал УИХ-ын даргын суудлаа авах вэ гэдэг дээрээ л тохиролцчихвол шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимаа бүрдүүлчих гээд байдаг.
Бүлгийн дарга Ж.Батжаргалынхаа үгэнд орохгүй байгаа энэ цаг үед цөөнх болон олонх гээд хоёр хуваагдчихсан намынхаа гишүүдийг нэгтгэх хүч нь УИХ-ын даргад л буй. Тэгэхээр намынхаа гишүүдтэй учраа олж, АН болоод бусад улс төрийн намуудтай эв зүйгээ ололцох хүнээ л МАН УИХ-ын дарга болгох учиртай. Эс тэгвээс намынх нь хагарал хуваагдал улам даамжирч, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд МАН нэгдмэл дүрээр оролцож чадах нь ч эргэлзээтэй болно.
Яг одоо Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн хуралдаж, УИХ-ын даргаар хэнийг тавих вэ гэдгээ ярьж байна. Эндээс хэний нэрийг Бүлгийн хурал руугаа оруулахаас хамаарч, МАН нэгдэж чадсан уу гэдэг нь харагдана.
С.Бямбацогтыг нэр орж ирвэл МАН улам хагарна. Цөөнхийн тал нь чуулгандаа, бүлгийн хуралдаа суухгүй бойкотлоно. МАН улам л муухай харагдана. Харин Д.Амарбаясгалангийн талын С.Амарсайханы нэрийг оруулж ирвэл МАН нэгджээ, тодорхой байдлаар дотроо учраа олжээ гэж харагдана. Д.Амарбаясгалангийн талтай эвтэй байж гэмээ нь Н.Учралын шинээр бүрдэх Засгийн газар тогтвортой байна. Тэгэхээр намынхаа эв нэгдлийг хангаж, хамгаалах үүрэг хүлээсэн намын даргыг хувьд Н.Учрал С.Амарсайханыг УИХ дарга болгох нь түүнд зөв нүүдэл болж очно.









Бямбацогт шунал салбар болгонд шахуу сайд байлаа хийсэн юмгүй өөрөө хөлжөөд амьтны замыг хүртэл хааж барилга барьж хашаа зоож гол уух усыг нь хорьж сүлбэж шорлож хашааны завсраар жижигүүд нь гарах гэж толгойгоо хавчуулж хойноос нь нохой зулгааж өөрөө л болж байвал гэдэг арчаагүй нүглээ даах л байгаа даа.