
Сумдын орлогч дарга нар болон Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) хариуцсан нягтлан бодогч нарт зориулсан “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад сумдын хэмжээнд хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт хэрэгжүүлдэг албан тушаалтнууд хамрагдаж байна.
Сургалтыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээж үг хэлэхдээ орон нутгийн түвшинд иргэдийн ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн оролцоонд тулгуурласан, ил тод, нээлттэй хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлон дурдлаа.
Сургалтын хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар, Орон нутгийн өмчийн газар, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар чиг үүргийнхээ дагуу сургалтад оролцогчдод хэрэгцээт зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.















