Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

Баянзүрх дүүргийн иргэн Б.Болд “Ч:11 (Хужирбулангийн шинэ эцэс-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-070 гарааш дугаартай автобусны жолооч Офицеруудын ордон автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан тул арга хэмжээ авна уу” гэсэн гомдлыг Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарт ирүүлжээ.
Мөн
- Хан-Уул дүүргийн иргэн Т.Баяраа: Ч:10 (Гадна тойруугийн эцэс- ТЭЦ-3) чиглэлд явж байсан 25-055 гарааш дугаартай автобусны жолооч ТЭЦ-3 автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан.
- Баянзүрх дүүргийн иргэн Ц.Батмөнх: Х:23 (Сүхбаатарын талбай-Скай ресорт) чиглэлд явж байгаа 1-046 гарааш дугаартай автобусны жолооч Маршал таун зогсоолоос хүнээ авахгүй загнаад явсан байна.
Гомдлын дагуу Эмсид ХХК-ийн жолооч Ш.Д, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч О.А, “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Г нарыг ЗТХ-ийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.







