13-р зууны Монголын эзэнт гүрний мэдээлэл цуглуулах тогтолцоо, төрийн стратегийн нууц арга ухааныг орчин үеийн судалгааны өнцгөөс тайлбарласан судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” ном олон улсын анхаарлын төвд байна. Уг бүтээл нь 2025 оны Үндэсний номын баярын дээд шагнал болох “Мэргэн ном”-ыг хүртсэнээс хойш богино хугацаанд дэлхийн соёлын голомт болсон АНУ (Миами), БНХАУ (Бээжин), БНСУ (Сөүл, Пусан), Иран (Тегеран), Энэтхэг (Ченнай) болон Казахстан, Турк зэрэг орнуудын олон улсын номын үзэсгэлэнд амжилттай оролцоод байна.
Гадны судлаачид тус номыг зөвхөн түүхийн бус, төрийн стратегийн сэтгэлгээг орчин үеийн уншигчдад ойлгомжтой хэлбэрээр хүргэсэн Чингис хааныг мянганы суут хүн гэдгийг дахин нотолсон чухал бүтээл хэмээн үнэлж байгаа юм. Энэ нь Монгол Улсын түүх соёлыг дэлхий дахинд эерэгээр сурталчлах соёлын “Зөөлөн хүч”-ний бодит илэрхийлэл болж байна.

Маш гоё ном байна лээ. Чингис хаанаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн
Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг бичиж буюу “вешать лапшу на уши” болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1910-аад оны монголчуудын өрөвдөлтэй дүр төрхийг фото зурган дээрээс харсан биз дээ.

өчнөөн олон хүнийг хаа сайгүйй тагнуулч бгоно гэж хошгоруулжэээ Тэгээд бүгдий нь тэрр том байгууллагад ажилд авдаг нь үнэн л юм байхдаа