
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт өгсөн.
Тэрбээр “Б.Энхбаярыг “Бодь Интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалантай, хоёр хүний хамтаар уулзаж, 500 мянган ам.долларыг нэг удаа, дахин нэг удаа 800 мянган ам.долларыг, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан. Үүнийг нь гэрчүүд надад холбогдох баримттай хэлсэн. Би гэрчүүдийнх нь нэр, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт АТГ-т хүргүүлж байна” хэмээсэн юм.
НЭГ. Түүний ярьж буй хоёр гэрч хэн бэ?
Голомтын Д.Баясгалангийн өгсөн гэгдэж буй нийт 1.3 сая ам.долларын
- 500 мянган ам.долларыг “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра
- 800 мянган ам.долларыг тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумьяабазар нар Б.Энхбаярт хүргэж өгсөн гэж хэвлэлүүдэд нээлттэй бичигдэж буй.
ХОЁР. Уг мэдээллийн дараа хэн, хэн юу ярив?
Д.Сумьяабазар:
-2023 оны 12 дугаар сард буюу “Нүүрсний сонсгол”-ын үеэр “Бодь групп”-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар аваад одоогийн хуульзүйн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүйг онцлон хэлье.
А.Амундра:
-Түүнээс тодруулахад, 500 мянган ам.доллар Б.Энхбаярт өгсөн нь үнэн, АТГ-т гэрчилнэ гэлээ.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн гэрч гэгдэж буй нэг хүн нь А.Амундра бололтой.
ГУРАВ. Танина VS танихгүй
Б.Энхбаяр:
-Илт худал гүтгэлэг. Зүгээр л элийрэл. Л.Оюун-Эрдэний зөвлөх А.Амундра гэгчтэй уулзаж ч үзээгүй хүн нь байна.
А.Амундра:
-2020 оны хавар Голомтын дөрвөн давхарт Д.Сумьяабазар ах чинь чамайг авчраад уулзуулсан.
Д.Баясгалан:
-Л.Оюун-Эрдэнэ баримтаар нотлох хэрэгтэй. Би Б.Энхбаяр гэдэг хүнийг огт танихгүй. Уулзаж үзээгүй. Б.Энхбаярт 1.3 сая доллар огт өгөөгүй. Эсрэгээрээ Б.Энхбаяр над руу их дайрдаг хүн.
А.Амундра:
-Бүхэлдээ худлаа ярьжээ, манай босс. Энэ хүмүүсийг цээжээрээ хамгаалаад дуусах гэж байгаа юм байна…














Amundra bol hudalch er yanhan
Aa medehgui yum daa. Enhbayar 2020 onii 5 sard songuulid ner devshihed handiv uguuch ged humuusees guilga guigad yavj bsan hun shuu dee.