
Brent маркийн газрын тос нэг баррель нь 100-103 ам.доллар, West Texas Intermediate (WTI) маркийн газрын тос нэг баррель нь 89-92 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Сүүлийн нэг жилд газрын тосны үнэ 40 хүртэлх хувиар өсөөд байна.
2026 оны 3-р сарын 24-ны байдлаар:
Brent маркийн газрын тос нэг баррель нь $100.06 – $103.61
WTI маркийн газрын тос нэг баррель нь $88.92 – $91.67
Байгалийн хий 1 сая BTU нь $2.90 – $2.95
Goldman Sachs компани газрын тосны үнэ өндөр хэвээр байх болно гэж анхааруулж, нийлүүлэлт хэвийн түвшиндээ очихгүй бол нэг баррель нь 147 ам.долларыг давна гэж тооцоолжээ.
ОХУ-ын Уралын газрын тос “Их-7”-гоос тогтоосон үнийн дээд хэмжээ болох 60 ам.долларыг давж, нэг баррель нь 61-65 ам.доллар хүрчээ.
Эх сурвалж: Oil Price








