
Ираны дайны улмаас газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлт доголдож, үүнтэй холбоотойгоор импортын шатахуун, шингэрүүлсэн байгалийн хийн импортоос өндөр хамааралтай Азийн орнууд нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж эхлээд байна.
Шингэрүүлсэн байгалийн хий нь газрын тос, нүүрснээс илүү цэвэр эх үүсвэр гэгддэг ч Ираны дайнаас болж улс орнууд эрчим хүчний хомстлоо нүүрсний эрчим хүчээр нөхөж эхэлсэн байна.
Азийн орнуудын хувьд эрчим хүчний онцгой байдлын үеийн гол шийдэл нь нүүрс юм. Азийн зах зээл дээр нүүрсний нөөц хангалттай байдаг нь сэргээгдэх эрчим хүч, шингэрүүлсэн байгалийн хий хомстсон үед чухал ач холбогдолтой юм.
Нөгөө талаас нүүрс бол богино хугацааны шийдэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Нүүрсний хэрэглээ болон олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч БНХАУ эрчим хүчний салбарынхаа аюулгүй байдлыг сайжруулахын тулд 2021 онд нүүрсний эрчим хүчний олон тооны станцууд барьж байгуулсан билээ. Хятадын үндэсний бодлогод ч нүүрсний эрчим хүчийг үргэлжлүүлэн ашиглах тухай тусгагдсан байдаг аж.
Энэтхэгт зуны улиралд эрчим хүчний хэрэглээ огцом өсдөг тул эрэлт нийлүүлэлтийнхээ тэнцвэрийг хадгалахын тулд энэ зун Дели нүүрсний эрчим хүчиндээ найдахаас өөр аргагүйд хүрээд байна.
Дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч Индонез улс нүүрсний экспортоосоо илүү дотоодын хэрэглээндээ анхаарч байгаа бол Вьетнам улс нүүрсний Индонез улсаас гадна АНУ, Лаос зэрэг улсаас нүүрс импортлохоор судалж байгаа гэжээ.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News








