
УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Иргэд төрийн үйлчилгээ авахаар захиргааны байгууллагатай харьцах явцад урьдчилан тооцоолоогүй (тиймээс дүрэм журмаар бүрэн зохицуулагдаагүй) нөхцөл байдал үүсэх тохиолдол цөөнгүй гардаг.
Ийм тохиолдол гарах магадлалыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах нь нэн чухал. Гэхдээ яах аргагүй ийм тохиолдол гарах аваас төрийн хүний барьж ажиллах зарчим бол
– хүнлэг,
– хүний эрхийг зөрчихгүй,
– аливаа байдлаар түүнийг хохироохоос, чирэгдүүлэхээс урьдчилан сэргийлж,
– шуурхай арга хэмжээ авдаг байх ёс суртахуунлаг зарчмыг баримтлан ажилладаг барилыг нэвтрүүлэхийг журмын түвшинд хөгжүүлж, гарын авлага болгон боловсруулах боломжийг судлаад үзэхийг оролцогчдоос хүсэв.
Мөн уг журам, хэм хэмжээг энгийн сургалтаар хэвшүүлдэг тогтолцоог нэвтрүүлдэг байх боломжтойг ч дурдав. Саяхан Чингэлтэй дүүрэгт иргэний бүртгэлтэй холбогдон гарсан нөхцөл байдлыг давтуулахгүй үүднээс уг санаагаа хэлэлцүүлэгт оролцогчдтой хуваалцав.








