
KGL олимпиад нь англи хэлний хэрэглээ, унших ойлгох чадвар, хэлзүйн мэдлэгийг Европын Холбооны CEFR үнэлгээний жишигт тулгуурлан үнэлдэг олон улсын нэр хүндтэй тэмцээн юм. Жил бүр дэлхийн олон орны сурагчид оролцож, хэлний мэдлэг чадвараа сорин, олон улсын түвшинд өрсөлдөх туршлага хуримтлуулдгаараа онцлогтой.
2026 онд тус олимпиадад дэлхийн 60 гаруй орны 100,000+ сурагч оролцсон бол Монгол Улсаас 3–11 дүгээр ангийн 812 сурагч мэдлэг чадвараа сорилоо. Нийт оролцогчдын дийлэнх нь Улаанбаатар хотоос оролцсон бөгөөд тэдний 25% нь Баянгол дүүргийн сурагчид байв.
Энэ удаагийн олимпиадыг “Баянгол боловсрол” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний хэрэглээг дэмжих бодлогын ажлын нэг хэсэг болгон тус дүүргийн Ерөнхий боловсролын 141-р сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшний үнэлгээний тогтолцоог дотоодын боловсролын орчинд нутагшуулах бодит алхам боллоо.
KGL олимпиадыг Монгол Улсад зохион байгуулагч Ассу Академи нь олон улсын боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хэлний боловсролыг чанаржуулах, сурагчдад дэлхийн түвшний боломжийг нээхэд чиглэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Мөн энэхүү арга хэмжээг бодлогоор дэмжин хамтран ажилласан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар нь боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санаачилга, бодит үр дүнтэй ажлуудыг тууштай хэрэгжүүлж буйгаа ийнхүү харууллаа.






