Тегеран түүхэн дэх хамгийн хүчтэй хариу цохилтыг үзүүлнэ гэв

Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгч Можтаба Халидигийн мэдээлснээр АНУ, Израилын Иранд үзүүлсэн агаарын цохилтуудын улмаас 201 хүн амь үрэгдэж, 747 хүн шархаджээ. АНУ, Израилын агаарын цохилтод Ираны 31 мужийн 24 нь өртсөн байна.
Ираны Хормозган мужийн Минаб хотод АНУ-ын пуужингийн цохилтод сургуулийн байр өртөж, 108 гаруй хүн амь үрэгдсэн байна. Уг сургууль нь Исламын Хувьсгалт Гвардийн корпусын баазаас 600 м зайд байрладаг аж.
Эх сурвалж: BBC






