
Монгол үндэсний дархлаа, тусгаар улсын илэрхийлэл болсон эрийн гурван наадмаа үзэн баясаж, баярлан цэнгэдэг ард түмэн билээ. Гэтэл сүүлийн он жилүүдэд эрийн гурван наадмын нэг болох Үндэсний Бөхийн спорт руугаа хэтэрхий их дайрах, харлуулах үйлдлүүд гарах болов.
Жишээ татвал, Гал морин жилийн үндэсний бөхийн барилдааны долоогийн даваанд барилдсан Дархан аварга Н.Батсуурь, Улсын заан М.Лхагвагэрэл нарын барилдаан, Зургаагийн давааны улсын арслан Э.Оюунболд нартай хийсэн барилдаанууд олны анхааралд өртөж хэсэгтэй л хоёр хуваагдаж хэрэлдэв.
Учир юу вэ гэвэл наймын даваа буюу үзүүр түрүүний бөхчүүд гарч ирэх мөчид Улсын заан М.Лхагва гэрлийн гэдэс, цээж орчимд үүссэн жижиг шархнаас үүдэн Дархан аварга Н.Батсуурь маажсан, маажаагүй, жудагтай жудаггүй гэх хоёр талцсан маргаан хэдэн өдөр цахим сүлжээгээр хөврөв. Улсын заан М.Лхагвагэрэл цахим хуудсаараа дамжуулж мэдэгдэл гаргав. “Битүүний барилдааны үеэр мөр, цээж, гэдэс орчимд маань бага зэрэг улайлт, зулгаралт үүссэн нь зарим үзэгчдэд маань ташаа ойлголт төрүүлсэн бололтой. Бөх контакттай спортын хүнд төрлүүдийн нэг, арьс зулгарах, хуруу гар тулах зэрэг түгээмэл тохиолддог.Нэгийн даваанаас эхлээд л барьц авах халах зэрэгт мэдрэгддэг барилдааны нэгээхэн хэсэг юм.Дархан аварга Н.Батсуурь ахтай барилдахаас өмнөх даваануудын үеэр ч мөн адил бага багаар үүссэн байсан гэдгийг энд тодруулан хэлмээр байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Бөхчүүд болон бөх сонирхогчдын хэлж буйгаар Монгол үндэсний бөх хагас тулааны спорт байдаг. Элэг бүсээ чанга зангидсан, сэмжиг ухаж барьц авахаар өрж байх үед биед хумсны зулгаралт, улайлт үүсдэг талаар сэтгэгдлээ хуваалцаж буй бол нөгөө талд Дархан аварга Н.Батсуурийг ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардан сэтгэгдлээ илэрхийлж буй бол зарим Монгол бөхийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг хүмүүст өөрсдийн дагагчаа өсгөх алтан боломж олдох шиг л боллоо.
Монгол бөхийн мэх нь судалгаагаар 1,000 орчим мэхний хувилбар байдаг хэмээн олон талын судалгаа шинжилгээгээр тогтоогдсон. Өнөөдрийн хүмүүсийн Монгол бөхийг тулааны спорт болголоо хэмээн үзэж буй хавирах, барьцгүй хавирах, хавсрах мэхийг Дархан аварга Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр тэргүүтэй олон бөхчүүд даамгай сайн хийдэг билээ.
Энэ талаар бөхчүүд ямар байр суурь илэрхийлж байсан талаар та бүхэндээ онцлон хүргэе.
Улсын харцага Э.Даш: Нурууныхаа блокийг гартал нидрүүлж байлаа.
“Нэг удаа том цолтой бөхтэй барилдаж байгаад уналаа. Унахдаа нуруун нь дээр нидэрсэн юм. Би бодохдоо нуруу хугарсан байх гэж бодож байлаа. Гэтэл миний нуруу хугарсан биш нурууны блок гарчихсан байсан.
Ер нь мэхний гүйцэтгэл 100 хувь байх ёстой юм билээ. Одоо үед нэгнийгээ жаахан нидрэх асуудал болохоор “нэгнийгээ аллаа, жудаггүй” гэх мэт зүйлүүд ярих болж дээ.
Эх сурвалж: Гүндүүгүй яриа нэвтрүүлэг


“Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдсан орой гэртэй ирэхэд манай гэрийнхэн надаас айдаг байлаа. Хүний духны зураас хөндлөн хагардаг бол минийх босоо хагарчихсан байлаг байсан. Ирүү ам зулга үсэрчихсэн л байдаг байсан. Монгол бөхийн дэвжээ “нялцгай биетнүүдийн дэвжээ” биш юм гэдгийг ойлгоосой гэсэндээ үүнийг яриад байгаа юм шүү дээ” хэмээн ярьж байжээ.
Эх сурвалж: Гүндүүгүй яриа нэвтрүүлэг





