
Монгол цэргийн өдөр болон Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Эх орны цэрэг” 2026 яруу найргийн наадам зарлагджээ. Тус наадам нь цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх зорилготой аж.
Наадамд хүн бүхэнд нээлттэй болох бөгөөд цэргийн сэдэвтэй, өмнө яруу найргийн наадамд уншигдаж байгаагүй шинэ бүтээлүүдээр оролцох юм байна. Оролцогчид цэргийн сэдэвт өөрийн хоёр бүтээлээ, ирэх сарын 11-ний өдрийн 16.00 цаг хүртэл ЦДБЭЧ-ын 205 тоотод бүртгүүлж, оролцох эрхийн мандат авах юм.
Түүнчлэн наадмын нэгдүгээр шатанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, II шатанд шилдэг 25 яруу найрагчийг шалгаруулах аж. Хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 13-ны өдөр гурван үе шаттайгаар явагдана. Улмаар тэргүүн яруу найрагч Жанжны сэлэм, гурван сая төгрөг гардана. Харин дэд байр ₮1.5 сая, гуравдугаар байр ₮1 сая бол тусгай байртхоёр яруу найрагчийг шалгаруулах бөгөөд тус бүр ₮500 мянгын шагналтай юм байна.






