
Өрөг.мн сайтын сурвалжлах баг сар шинийн өмнө Увс аймгийн Өлгий нуур сумын Өлгий нуур багийн малчин Л.Саранбаатарынд зочилсон билээ. Биднийг очиход Аймгийн аварга малчин хэмээх хүндэт шагналыг хүртэхээр догдлон хүлээж байсан юм. Ийнхүү түүний ярилцлагыг уншигч та хүлээн авна уу.
– Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу?
– Сайхан, сайн явж ирэв үү?
– Сайхаан
– Та хэдэн жил мал маллаж байна вэ?
– За, би 2000 оноос хойш аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 2014 онд өрх тусгаарлаад одоог хүртэл маллаж байна даа.
– Танайх таван хошуу мал малладаг гэсэн шүү дээ.
– Өө тийн, бог голдуу, бод цөөхөнтэй. Байгаль цаг ууртайгаа уялдуулан, хэмжээнд нь өсгөж байгаа.

– Хөдөө хүн бүл дутагдаж байна уу. Хүүхдүүд нь бас бага байна шүү дээ.
– Тийм ээ. Хөдөө ер нь бүлтэй айл ховор. Хоёр, гурваараа байвал бүлтэйдээ тооцогдох гээд л байна. Манайх бага хоёртойгоо тэгээд л үзэж тарж байна даа. Том гурав нь сумын төвд хичээлдээ явна. Амралтын өдрөөр гэртээ ирж тусалдаг юм.
– Хөдөө амьдарч, мал маллах хүмүүс ховордож байх шиг байна тийм үү. Ихэнхи нь суурьшиж байх шиг харагдах юм.
– Хаа газар залуу малчид их ховордож байна даа. Залуучууд байхаараа эхнэр олдохгүй асуудал бас тулгарч байх шиг байна. .
– Хөдөө амьдрах сайхан уу?
– Сайхан байлгүй яахав. Уг нь хөдөө бүх зүйл байгаа шүү дээ. Утсаар ярина, интернэт орно. Дутах юм үгүй. Мал, ноолуурын үнэ гайгүй байж малчин бидний орлого сайн байна. Сүүлийн жилүүдэд муудаад байсан юм. Энэ жилээс гайгүй байх шинжтэй.
– Баярлалаа.
– Баярлалаа, та бүхэнд.
Та нэвтрүүлгийг бүтэн үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.






