
Гал морин жилийн сар шинийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж бөхийн хорхойтнууд, Завхан нутгийн зон олноо баярлуулаад буй билээ.
Бөхийн барилдааны үеэр Улсын заан М.Лхагвагэрлийн биед үүссэн шархны талаар янз бүрийн сэтгэгдлүүд хөвөрсөөр байна.
Тэгвэл Улсын заан М.Лхагвагэрэл цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийжээ.
Өргөн олон ахан дүү нар минь сайхан хаваржиж байна уу?
Энэ жилийн сар шинийн барилдаанд түрүүлж, олон түмнийхээ халуун дэмжлэгийг мэдэрсэндээ чин сэтгэлээсээ баяртай байна.
Битүүний барилдааны үеэр мөр, цээж, гэдэс орчимд маань бага зэрэг улайлт, зулгаралт үүссэн нь зарим үзэгчдэд маань ташаа ойлголт төрүүлсэн бололтой. Бөх контакттай спортын хүнд төрлүүдийн нэг, арьс зулгарах, хуруу гар тулах зэрэг түгээмэл тохиолддог.Нэгийн даваанаас эхлээд л барьц авах халах зэрэгт мэдрэгддэг барилдааны нэгээхэн хэсэг юм.Дархан аварга Н.Батсуурь ахтай барилдахаас өмнөх даваануудын үеэр ч мөн адил бага багаар үүссэн байсан гэдгийг энд тодруулан хэлмээр байна.
Үнэн хүчийг үзэн, шударгаар барилдсан нийт бөхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.






