Э.Бат-Амгалан: 40 гарсан хүнд зааж зөвлөөд явна гэж байхгүй

Ахмадын төлөөлөл тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар мэдээлэл өглөө.
Ахмадын төлөөлөл: Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгох шаардлага хүргүүлээд өнөөдрийг хүртэл харлаа. Засаг төр нь ч анхаарсан зүйл алга. Бид Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо буюу DPI дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Монгол Улс дахь салбар холбооны хувьд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг дэмжиж оролцохоо мэдэгдэж байна.
Ахмадын төлөөлөл: Нэгдүгээр сарын 27-нд ахмадууд хэвлэлийн хурал хийж төр засагт хүсэлт өгсөн, шаардлага өгсөн боловч хариу өгөхгүй байгаа тул дараах шаардлагыг өгч байна.
- Үүнд: Ахмадын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх.
- Цэргийн тэтгэвэр авагчид оршуулгын тэтгэмж олгох.
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах.
- Ахмад настны хуулийг мөрдөх. Гэх мэт шаардлага хүргүүлэхээр болжээ.






