
Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг зарладаг. Тэгвэл өнгөрөгч 2025 оны дүнг өнөөдөр /2025.02.10/ зарлалаа.
Тодруулбал, авлигын төсөөллийн индексээр манай улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Манай улсын хувьд өнгөрөгч онд 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд ингэснээр энэ онд 10 байраар ухарсан үзүүлэлт боллоо. Ингэхдээ авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 100 онооноос 31 оноо авч ийнхүү үнэлэгдсэн байна.
Манай улстай энэ зэрэгцэж буюу 124 дүгээр байрт нийт зургаан улс жагссан байна. Үүнд, Беларус, Нигер, Турк, Узбекстан зэрэг улсууд оржээ.
Эл судалгааг гаргагч Транспэрэнси Интернэшнл байгууллагаас улс орнуудад дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг уриалж байна.
Үүнд:
- Авлигатай тэмцэх чиглэл дэх улс төрийн манлайллыг шинэ шатанд гаргах, үүнд хууль тогтоомжийг бүрэн, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, олон улсын өмнө хүлээсэн амлалтуудаа биелүүлэх, мөн ил тод байдал, хяналт, хариуцлагыг бэхжүүлэх шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх
- Иргэний орон зайг хамгаалах, үүний тулд сэтгүүлчид, төрийн бус байгууллагууд, шүгэл үлээгчдийн эсрэг халдлага, дарамтыг зогсоож, хараат бус иргэний нийгмийн үйл ажиллагааг хязгаарлах аливаа оролдлогыг таслан зогсоох
- Авлигын мөнгө хил дамнан урсах боломжийг олгодог нууцлалын цоорхойг хаах, үүнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналтыг чангатгах,
- Компани, итгэмжлэл, хөрөнгийн бодит эцсийн өмчлөгчийн талаарх ил тод байдлыг хангах арга хэмжээ зэрэг багтаж байна.







