Гавьяат тамирчин Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн, “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээлээ.
Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа – Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм. Дээрх замналын өөрчлөлтийг маргааш буюу хоёрдугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.








