
Норвегийн санхүүгийн болон экологийн гэмт хэрэгтэй тэмцэх алба Норвегоос Йордан болон Иракт суугаа элчин сайдын албан тушаалаа өнгөрсөн ням гарагт өгсөн Мона Юлийг Гадаад харилцааны яаманд ажиллаж байхдаа их хэмжээний авлига авсан хэргээр, түүний нөхөр Терье Рёд-Ларсеныг мөн их хэмжээний авлигын хэрэгт шалгаж эхэлжээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас Ж.Эпштейны олон сая файлуудыг ил болгосон билээ.
Тэдгээрийн дотор Мона Юль, Терье Рёд-Ларсен хоёрын хоёр хүүхэд Ж.Эпштейнээс 10 сая ам.доллар өвлөж авсан, Терье Рёд-Ларсен 2017 онд Ж.Эпштейны гэрээслэлийн гүйцэтгэгчээр томилогдсон зэрэг баримтууд багтсан байжээ. Түүнчлэн Мона Юль, Терье Рёд-Ларсен нар 2011 онд хүүхдүүдийнхээ хамтаар Ж.Эпштейны арал дээр очиж байсныг Терье Рёд-Ларсены Ж.Эпштейнд бичсэн мэйлээс уншиж болох аж.
Терье Рёд-Ларсен Ж.Эпштейнтэй харилцаа холбоотой байсандаа уучлалт хүсэж, 2020 онд Олон Улсын Энх Тайвны Институт байгууллагын Гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууж байжээ.
Түүний эхнэр Мона Юль энэ 7 хоногт Норвегийн санхүүгийн болон экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд очиж мэдүүлэг өгөх ба Гадаад харилцааны яамнаас явуулж буй хяналт шалгалтад оролцохоо илэрхийлжээ.
Эх сурвалж: theguardian.com






