
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд өнөөдөр ахмад болон өсвөр бөхийн барилдаанаар эхэллээ.
Ахмад бөхийн барилдаанд 50-аас дээш насны 24 бөх зодоглосноос Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Ээлт хан галын бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Чойжилын Эрдэнэчулуун үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн начин Б.Пүрэвсүрэн шалгарлаа. Дунд шөвөгт улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Ц.Жамсран, аймгийн начин О.Одсүрэн нар үлдэв.




Их шөвөгт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх З.Буянравжих, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, залуу бөх А.Түвшинбаяр нар шалгарлаа. Дунд шөвөгт У.Азбаяр, А.Түвшинбаяр, Н.Ирмүүн, Б.Өсөх-Ирээдүй нар үлдэв. Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг М.Мөнхтамир, Уран барилдааны шагналыг Б.Бямбадоржид гардуулав.
Том буюу 15-16 насны ангилалд Увс аймгийн Тэс сумын харьяат, Бас аварга дэвжээний бөх Алтанхуягийн Баяржавхлан түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, Эв Монгол клубын бөх Галзагдын Энхтамир үзүүрлэв.
Их шөвөгт Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, залуу бөх Г.Цэрэнбаяр, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, залуу бөх Р.Дэлгэрмөрөн нар шалгарлаа. Дунд шөвөгт О.Мухулай, Д.Гүррагчаа, Д.Ренчин нар үлдэв. Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг О.Мухулай, Уран барилдааны шагналыг Д.Ренчинд гардуулсан юм.
Уламжлалын дагуу өсвөрийн бөхчүүдийн их шөвөг болон Уран гараа дэвээтэй бөх, Уран барилдаантай бөхийн шагналыг Монголын хүүхдийн ордоноос тус тус олголоо.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо








