
Улаанбаатар хот – Монгол Улсын үндэсний шуудан, логистикийн оператор “Монгол Шуудан” ХК болон үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч Тэсо Группийн “Милко” ХХК нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь жилийн турш үргэлжлэх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, иргэдэд чанартай бүтээгдэхүүнийг шуурхай хүргэх олон талт ажлуудыг багтааж байгаа юм.
“Зөв хүргэлт” аян эхэллээ
Талуудын хамтын ажиллагааны эхний алхам болгон “Зөв хүргэлт” нэгдсэн аяныг албан ёсоор эхлүүлж байна. Сар шинийн баяр болон бусад тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан гадаадад болон орон нутагт суугаа ахан дүүстээ “Зөв” брэндийн бүтээгдэхүүнийг илгээхэд 10–20 хувийн хөнгөлөлттэй тарифаар хүргэх боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Энэ нь монголчуудын соёл, уламжлалыг дэмжсэн, бодит хэмнэлт бүхий логистикийн үйлчилгээ болох юм.
Монгол Шуудангийн салбараас “Зөв” брэндийг
Хамтын ажиллагааны дараагийн томоохон алхам бол “Зөв” брэндийн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнүүдийг “Монгол Шуудан” ХК-ийн салбараар дамжуулан худалдаалах болно. Ингэснээр иргэд үндэсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнийг шуудангийн салбараас шууд худалдан авах боломж бүрдэнэ.
Удирдлагуудын сэтгэгдэл:
- “Монгол Шуудан” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Б.Тамир:“Бид үндэсний томоохон үйлдвэрлэгч Тэсо Групптэй хамтарч байгаадаа баяртай байна. Манай байгууллагын өргөн сүлжээ болон Милко компанийн чанартай бүтээгдэхүүн хосолсноор иргэдэд хүргэх үйлчилгээний үнэ цэн нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл, худалдааг дэмжих шинэ гүүр болох юм.”
- “Милко” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Доржханд:“Монгол Шуудан бол Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилладаг хамгийн том сүлжээ. Бид энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан үндэснийхээ брэндийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа болон эх орныхоо өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэдээ илүү ойртуулахыг зорьж байна.”
Энэхүү стратегийн түншлэл нь зөвхөн тээвэрлэлт биш, үндэсний шуудангийн болон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хамтын хүчээр эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд тав тух олгох томоохон зорилготой юм.


Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын шуудангийн 70 гаруй хувийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн 192 улстай шуудан солилцдог.
Милко ХХК-ийн тухай






