
Уулын цанын спортын түүхэн дэх шилдэг эмэгтэй тамирчдын нэг, дэлхийн 2 удаагийн аварга, Ванкувер-2010 Олимпын наадмын алтан медальт АНУ-ын тамирчин Линдси Вонн өнгөрсөн ням гарагт Милан-Кортина 2026 Олимпын наадмын уулын цанын эмэгтэйчүүдийн Даунхилл төрлийн финалд уралдахдаа зүүн хөлөө хугалж, хагалгаанд оржээ.
41 настай Линдси Вонн тэмцээн болохоос ердөө 9 өдрийн өмнө ACL буюу урд чагтан холбоосын гэмтэл авсан байсан аж.
Тэрээр спортын карьерынх нь сүүлийнх байж болох Олимпын наадмын тэмцээн дээр гараанаас гараад 13 секундын дараа тэнцвэрээ алдан унаж, тэмцээн болж байсан газраас 130 км зайд байрлах Тревизо хотын Ка’ Фончелло эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргүүлэхэд хүрчээ.
Өнгөрсөн сарын 30-нд Линдси Вонн Швейцарын Кран-Монтана цаны баазад болсон Дэлхийн цомын тэмцээний даунхилл төрөлд гулгаж байхдаа унаж, мөн л нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн аж.
https://www.bbc.com/sport/articles/c98q5g51z4no






