Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын 10 км-ын (10+10)скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Түүний хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байжээ.
Манай тамирчин энэ сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорино.
Өвлийн олимпын наадамд 3 дахь удаагаа эрхээ авч оролцож буй шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах энэ удаагийн олимпт энэ төрөлд анх удаа оролцож байна






