Н.Булгантамир: Digital Cleanup бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл юм

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна.
Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулав. Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, хаагдсан зам, даваа байхгүй. Жолооч та:
Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих
Түлш, шатахуун хангалттай авсан байх
Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
Холын гэрлээ шилжүүлэх
Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба






