Таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Сүүлийн өдрүүдэд Монгол Шуудан ХК-ийн нэрийг ашиглан, иргэдэд цахим шуудангийн (e-mail) хаягаар болон мессежээр хуурамч холбоос (link) бүхий илгээмжтэй холбоотой залилангийн шинж чанартай мэдээлэл илгээх тохиолдол гарч байна.
Тухайлбал,
“Таны илгээмж манай ангилах төвд ирсэн боловч хаяг дутуу байгаа тул хүргэх боломжгүй байна. Дараах холбоосоор хаягаа шинэчилнэ үү.”
гэх мэт агуулгатай мессеж илгээж,
https://mongolpost.work/ гэх мэт албан бус, хуурамч линк рүү хандахыг уриалж байна.
Анхааруулж мэдэгдэхэд:
- Монгол Шуудан gmail, hotmail зэрэг хувийн, үнэгүй и-мэйл хаягаас захидал илгээдэггүй
- Монгол Шуудан “.work” домэйн ашигладаггүй
- Хэрэглэгчдээс линкээр орж хаяг, хувийн мэдээлэл шинэчлэхийг шаарддаггүй
ИРГЭД ТА БҮХЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА:
- Ийм төрлийн линк дээр дарж орохгүй байх
- Хувийн мэдээлэл, картын мэдээлэл оруулахгүй байх
- Хуурамч мессежийг spam / report хийх
- Эргэлзээтэй тохиолдолд Монгол Шуудангийн албан ёсны сувгаар лавлах
МОНГОЛ ШУУДАНГИЙН АЛБАН ЁСНЫ СУВГУУД:
- Вэб сайт: www.mongolpost.mn
- Лавлах утас: 1800-1613
- Албан ёсны Facebook хуудас: Монгол шуудан – Mongol Post









