
Өвөрхангай аймгийн Сант сумын малчин Г.Төмөр, Г.Энх-Амгалан нар Улаанбаатарт ирээд хоёр хоножээ. Нөхрийнх нь бөөр, нуруу өвдөж, хагалгаанд орох магадлалтай гэнэ. Отор нүүдлээр яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээл муутай байгаа талаар онцоллоо.
-Мөн намрын бэлтгэл ажлаа сайн хангаж, 500-аад боодол өвс, хивэг тэжээл төдий хэмжээг бэлдсэн ч 200 мал тэжээж буй учраас талдаа орж, өвөлжилт хүндэрчээ.
-Эсрэгээрээ тэжээлийн үнэ нэмэгдэж, нэг шуудай хивэг 30 мянгад хүрсэн ч малын арьс шир үнэд ороогүйд тэд элгээрээ хэвтэх дөхөж байна.
-Мал дээр гарч буй залуусыг төр засгаас дэмжих бодлого хэрэгжүүлэхийг анхаарууллаа. Тэгэхгүй бол хөдөө эзгүйрч, хотын утаа, түгжрэл багасахгүй гэлээ.
-Эцэст нь малчид нийгмийн даатгалаа ноолуурын үеэр төлдөг болгож болох уу? гэв.






