Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Катарын Доха хотод болсон шатрын рапид,блиц ангиллын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын эмэгтэй шатарчид амжилттай оролцлоо.
Тэмцээний рапид төрөлд олон улсын мастер, залуу тамирчин Б.Мөнгөнзул 16-р байрт орлоо.
Блиц төрөлд их мастер Т.Мөнхзул дэлхийн аварга Жү Вэнжүн, Лэй Тинжие нарыг дараалан хожсон юм. Тэрээр сүүлийн өрөгтөө Болгарын Н.Салимоватай тэнцсэнээр 10 оноотой болж, 15-р байрт жагслаа. Мөн энэ төрөлд олон улсын мастер Б.Мөнгөнзул 9 оноогоор 30-р байр, кандидат мастер Х.Баясгалан 8 оноогоор 59-р байрт тус тус эзлэв.






