
Шөнө дундын үнсэлт
Европын орнуудаас АНУ-д нутагшсан уг ёс заншлын дагуу 12 сарын 31-ний орой цагийн зүү шөнө дунд заах мөчид үнсэлцэх нь шинэ ондоо аз хийморьтой байхыг бэлгэддэг аж.
TikTok-т алдартай болоод буй усан үзэм идэх заншил
Азын 12 усан үзэм буюу Las doce uvas de la suerte нь Испани улсаас гаралтай ёс заншил бөгөөд шинэ онд шилжих шөнө 00 цагт 12 ширхэг усан үзэм идэх нь шинэ ондоо аз хийморь, хөрөнгө чинээтэй болохыг бэлгэддэг аж. Усан үзмийн ширхэг бүр нь өнгөрч буй жилийн 1 сарыг бэлгэдэх ба уг заншил 1890-ээд эсвэл 1900-гаад онд үүссэн аж. Сүүлийн жилүүдэд уг ёс заншлын тухай пост болон бичлэгүүд TikTok зэрэг нийгмийн сүлжээнүүдэд алдартай болоод байгаа ба зарим нь 12 ширхэг усан үзэм идэхдээ улаан дотуур өмсөх, зарим усан үзмээ ширээн доор идэх ёстой гэжээ.
Хар нүдэн вандуй, ногоон навч
АНУ-ын өмнөд зүгийн мужуудад 12 сарын 31-ний өдөр хар нүдэн вандуй, ногоон навч идэх уламжлал байдаг аж. Хар арьстнуудын дунд алдартай уг заншил нь шинэ ондоо азтай байж, хөрөнгө мөнгө ихээр олохыг бэлгэддэг ба хар нүдэн вандуй нь зоос, ногоон навч нь долларын дэвсгэртийг бэлгэдэх аж.
Шинэ ондоо их аялахыг хүсвэл чемоданаа бэлд
2026 онд олон газраар аялахыг хүсэж байгаа бол та Төв болон Латин Америкт алдартай уг заншлыг дагаад үзээрэй. Шинэ оны өмнөх өдөр чемоданаа чирээд гэрийнхээ ойролцоо гудамжаар хэд алхаж, эсвэл чемодануудаа гэрийнхээ голд тавьж чемоданаа тойрч явах юм бол ирэх ондоо их аялахыг бэлгэдэх аж.
Анар жимсийг хагал
Грекийн соёлд 31-ний орой шөнө дунд болох үед анар жимсийг хагалах нь ирэх ондоо мөнгө их олно гэж үздэг байна.
Хуучин оноо үдэж шинэ оноо угтахдаа цонхоо онгойлго
Ирландад 31-ний шөнө 00:00 цагт гэрийнхээ бүр цонхыг онгорхой байлгадаг уламжлал байдаг аж. Ингэснээр хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгааг мөн нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ сүнсийг гэртээ оруулж, хамтдаа баяраа тэмдэглэх боломж олгож буй явдал аж.
Polka dots-тай хувцас өмсөх
Филиппинчууд шинэ жилийн өдрөө polka dots хээтэй хувцас өмсдөг аж. Энэ нь шинэ ондоо санхүүгийн хувьд амжилт олохыг бэлгэддэг аж.
Хамгийн эхний зочин
Шотландад шинэ оны эхний өдөр гэрийн тань босгоор алхан орсон эхний хүн тэр онд гэр бүлд тань аз хийморийг авчрах хүн болдог гэсэн мухар сүсэг байдаг аж. Уламжлал ёсоор шинэ оны эхний өдөр айлд зочлох гэж буй хүн тэр айлдаа жижиг бэлэгтэй очих ёстой ба бэлэг нь нүүрс, талх, эсвэл виски байвал бүр сайн гэнэ. Эдгээр нь аз, халуун дулаан уур амьсгал, хоол хүнсийг бэлгэддэг аж.
Дотуур хувцсандаа анхаар
Латин Америкт шинэ ондоо юу хүсэж байгаагаас шалтгаалан тодорхой өнгийн дотуур өмсөж шинэ оноо гаргах уламжлал байдаг аж. Жишээ нь ногоон өнгийн дотуур хувцас мөнгө, улаан өнгийнх нь хайр, хөх нь эрүүл мэндийг бэлгэдэх аж.
Тэгвэл Италид хүмүүс шинэ оноо гаргахдаа голчлон улаан өнгийн дотуур хувцас өмсдөг аж. Улаан өнгө нь хөрөнгө чинээг бэлгэдэх ба шинэ он гарахаас өмнө дотуур хувцсаа буруу харуулж өмсөн, 00:00 цаг болонгуут зөв харуулж өмсөх нь шинэ ондоо бүхнийг шинээр эхлүүлж байгааг бэлгэдэх аж.
Гахайн мах, исгэсэн байцай идэх
Германчууд 31-нд гахайн мах, исгэсэн байцайтай иддэг уламжлалтай. Гахайн мах нь аз хийморийг бэлгэддэг аж.
Шинэ он руугаа “үсэрцгээе”
Данид 31-ний шөнө дунд гутлаа тайлан гэрийнхээ ямар нэг тавилга дээгүүр үсэрч шинэ он руугаа эрч хүчтэйгээр үсрэн орж буйг илэрхийлсэн уламжлал бий аж.
Цагаан хувцас өмсөх
Бразилд 31-ний өдөр хүмүүс цагаан хувцас өмсөн шөнийн 12 цаг болонгуут далайн эрэг дээр очиж, далайн 7 давалгаан дээгүүр хүслээ бодон үсэрч, далайн бурханд хүндэтгэл үзүүлдэг уламжлал байдаг аж.
Хувинтай ус асгах
Куб, Пуэрто Рико, Уругвай зэрэг орнуудад шинэ оныг цонхоороо хувинтай ус асгаж угтдаг уламжлал байдаг аж. Ингэснээр та өөрийгөө ариусгаж, шинэ оноо шинэ эрч хүчтэйгээр угтах аж.
Эх сурвалж: vogue.com






