
Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ жилээс “Холбооны цом”-ын тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. Тус тэмцээнд дээд лигийн эрэгтэй, эмэгтэй багууд болон хөгжлийн лигийн багууд хоорондоо ганц тоглолт хийж аваргын төлөө өрсөлдөх дөрвөн баг тодроод байлаа.
Тэгвэл өчигдөр буюу 12-р сарын 29-ний өдөр Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Монголын сагсан бөмбөгийн холбоо ОУСБХ-нд /FIBA/ элссэний 25 жилийн ойн өдөр анхдугаар аваргууд тодорлоо.
“М Банк арена”-д 18:10 цагаас “Ulaanbaatar Amazons” болон “Pirates” багууд цомын төлөө өрсөлдөж, “Ulaanbaatar Amazons” цомын эзнээр тодорсон юм.

Мөн 20:40 цагаас “Хасын Хүлэгүүд” болон “SG Apes” багууд цомын төлөө тоглосон. Ингээд холбооны цомын эзнээр “SG Apes” баг тодорч, аваргын цом өргөн, 100 сая төгрөгийн эзэд боллоо.


МСБХ-ны Холбооны Цомын тэмцээний
- Үнэ цэнтэй тоглогчоор SG Apes багийн тоглогч Г.Дөлгөөн тодорлоо. Тэрбээр 4 тоглолтод 19.5 оноо 10.0 самбар 50% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.


МСБХ-ны Холбооны Цомын тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор “Ulaanbaatar Amazons” багийн тоглогч Б.Болор-Эрдэнэ тодорлоо. Тэрбээр 4 тоглолтод 18.5 оноо 10.5 самбар 50% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.


МСБХ-ны Холбооны Цомын тэмцээний 2025 оны аварга Ulaanbaatar Amazons багийн дасгалжуулагч Г.Ундрах шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдлээ.


МСБХ-ны Холбооны Цомын тэмцээний шилдэг дасгалжуулагчаар SG Apes багийн дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалан тодорлоо.








