
Forbes сэтгүүл Америкийн поп дуучин Бейонсе Ноулз Картер хөрөнгө нь тэрбум ам.долларыг давсан 5 дахь уран бүтээлч болсныг онцолжээ.
Forbes сэтгүүлийн тооцоолсноор тэрээр Renaissance цомгийнхоо 2023 оны аялан тоглолтоор 600 сая орчим ам.долларын ашиг орлого олж, Cowboy Carter кантри цомгийнхоо 2025 оны аялан тоглолтын тасалбар болон мерчандайзийн борлуулалтаараа 400 сая гаруй ам.долларын ашиг орлого олжээ.
Түүнээс гадна Бейонсе өөрийн үс арчилгааны Cécred брэнд, SirDavis вискиний борлуулалтаас тодорхой хувийн ашиг олсон байна.
Тэрээр дэлхийн хамгийн өндөр борлуулалттай, Грэммигийн хамгийн олон шагнал хүртсэн дуучин юм.
Долларын тэрбумтан дуучдын тоонд түүний нөхөр, реппер Jay Z, дуучин Тэйлор Свифт, Рианна болон Брюс Спрингстин нар багтдаг бол Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад энтертайнмент салбарын 22 хүн байдаг аж.
Эх сурвалж: Forbes






