“Ерөнхийлөгчийн цом”-д хоёр аварга, зургаан арслан зодоглоно

Японы нийслэл Токио хотоос 160 км зайд Гунма мужийн Минаками хотод өнгөрсөн бямба гарагийн орой Кан-Эцү хурдны авто зам дээр багадаа 50 машин осолдож, ослын улмаас 2 хүн амь үрэгдэж, 26 хүн гэмтжээ.
Уг осол хурдны зам дээр явж байсан хоёр ачааны машин хоорондоо мөргөлдсөний улмаас гарсан ба осолдсон хоёр ачааны машин шатаж эхэлснээр багадаа 10 машин галд өртжээ. Гал сөнөөгчид галыг бүрэн унтраахад 7 цаг 30 минутыг зарцуулсан байна.
Осол гарах үед цаг уурын албанаас их хэмжээний цас орж, зам дээр халтиргаа гулгаа үүсэж болзошгүй гэсэн анхааруулга гаргасан байсан ба цагдаа нар ачааны машинууд авто зам дээр гулгаа үүссэнээс болж хоорондоо мөргөлдсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Эх сурвалж: BBC







