“Бизнесийн эрх чөлөөний хууль” батлагдсанаар Монголд гадаадын банк орж ирэх нөхцөл бүрдэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт яллагдагчаар татсан. Тэгвэл түүний цагдан хорионы хугацаа энэ сарын 26-нд дуусахтай холбоотойгоор уг хугацааг сунгах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.
Б.Эрдэнэсүхийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах эсэх асуудлыг өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Түүнийг холбогдох хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас цагдан хорих хугацааг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байна.








