
Оззи нэртэй холимог үүлдрийн мастифф нохой дэлхийн хамгийн урт хэлтэй нохойгоор тодорчээ. Оззигийн 19.89 см урт хэлээрээ Гиннесийн Дэлхийн дээд амжилтыг тогтоож, тус рекордын өмнөх эзэн 13.88 см ур хэлтэй Роки ди Боксер нохойг ардаа орхижээ.
Оззиг гөлөг байхаас нь тэжээж буй Анжела Пик гэр бүлийнхнийх нь хувьд Оззи Гиннесийн рекордын эзэн болсон нь гэнэтийн мэдээ байсныг онцолжээ. Түүний ярьснаар Оззигийн малын эмч түүний хумсыг авч байхдаа, Оззигийн хэлний уртыг хэмжиж өгч байжээ.
Оззигийн хэл төрөлхийн урт, хажуу тийш унжсан байдалтай байсан ба эзэд нь түүний хэл эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй эсэхийг мэдэхийн тулд хэд хэдэн эмчид хандаж байжээ. Анжела Пикийн ярьснаар Оззиг үзсэн бүх эмч нар түүний хэл эрүүл мэндэд нь ямар ч асуудал үүсгэхгүй гэж хэлж байсан аж.
Эх сурвалж: BBC






