
Хянан шалгах түр хорооны гишүүд, даргалагч нар асуулт асууж, хариулт авч байна.
Сонсгол даргалагч О.Батнайрамдал дараах хүмүүсээс асуулт асуулаа. Э.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарт асуулт асуулаа.
-Анхны ХӨГ хийгдэх үед та бүхэн ямар зарчим баримталж ажиллаж байсан бэ? Ялангуяа зээлийн хүүтэй холбоотой асуудалд ямар чиглэл өгч байсан бэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт хувь нийлүүлэгийн гэрээ орж ирдэг байсан уу?
Н.Энхбаяр:
Бид асуудалд илүү нухацтай хандаж, Монгол Улсын эрх ашгийг анхаарч харсан. 51 хувийг үнэ төлбөргүй, өргүйгээр авна гэсэн саналыг тавьж байсан. Рио Тинтогийн тал үүнд зөвшөөрөхгүй байсан. “Энэ ордыг бид олсон учраас чадахгүй” гэхэд нь бид уян хатан хандаж, яваандаа 51 хувиа авна гэсэн саналыг дэвшүүлж байсан.
Эрдэнэт үйлдвэрийн жишээг ярьж байсан. Гэтэл 2009 оны хуурамч* сонгуулиар Ц.Элбэгдорж гарч ирэн намайг унагаж, ийм ашиггүй гэрээг хийсэн. Тэр үед Рио Тинто гадаадын тархи угаах компаниудыг оруулж ирсэн.
Оруулж ирсэн ТББ-ууд нь худлаа социологийн судалгаа танилцуулж байсан.
Д.Лүндээжанцан:
2008 оны эдийн засгийн хямралын үеэр бид ганцхан Эрдэнэт үйлдвэртэй байлаа. Тэгээд “хоёр, гурав дахь саалийн үнээтэй болохгүй бол болохгүй” гэж бүгд энэ асуудалд орсон. Тэр үед парламентын засаглалын дархлаа харагдсан гэж боддог. Усны асуудал ярьж байсан А.Тлейхан нар алга байна.
Тэр үед тусгай зөвшөөрлийн хүрээнд ордын геологийн нөхцөл, усны нөөц зэргийг тогтоож, оновчтойгоор нөөцийг баталгаажуулах; түүнчлэн 34 хувийг тохирох, Засгийн газарт урьдчилгаа төлбөрийг төлөх, нийт хөрөнгө оруулалтын хэмжээг эцэслэх, барилга байгууламжийг барих, боловсон хүчин бэлтгэх, ХӨГ-ийг таван жил тутам дүгнэж УИХ-д танилцуулах зэрэг шаардлагыг тавьсан.
Бидэнд тэр үед танилцуулснаас хэдэн тэрбумаар зардал нь нэмэгдсэн байгаа нь эмгэнэлтэй.
Энэ тогтоолын агуулга нь сайн гарсан. Миний төсөөлж байснаас цааш цаашдаа ХОЗ зэрэг нь нэмэгдсэн байна.
Д.Дэмбэрэл:
Нэг л зарчим баримталсан. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын хууль, дүрмийг баримтлах зарчим. ҮАБЗ, Засгийн газар бүгд баримтлах ёстой зүйлээ л шаардсан. УИХ нэмэлт зарчим болгон гэрээг ил тод явуулах зарчмыг оруулсан.
Хувь нийлүүлэгчийн гэрээ гэсэн урьдчилсан нөхцөл орж ирсэн. Түүнийг Засгийн газрын түвшинд хуулиар тогтоосон үүргийнхээ хүрээнд зохицуулах хэрэгтэй гэсэн зарчмыг барьсан.
ҮАБЗ-ийн 10 дугаар сарын 05-ны хуралдаанаар Засгийн газрын гишүүн С.Баярцогт нар асуудал оруулсан.
Энэ өдөр Ерөнхийлөгч солигдсон бөгөөд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн ҮАБЗ Оюу Толгой дээр Засгийн газар гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэрээ байгуулснаас хоёр сарын дараа ийм шийдвэр гаргаж байлаа.
Гарын үсэг зурах чиглэл авсны дараа Монгол Улсын нэлээд хэдэн хууль, заалтыг зөрчсөн байна. Үүнийг шалгах шаардлагатай.






