2026 оны зургаадугаар сарын 20-23 нд морьтны парад зохион байгуулна

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 8 дугаар баг “Баян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км/ 11.26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын автомашин “Баян” нуурт живсэн.
Автомашиныг татан гаргуулах тухай иргэний хүсэлтийг 12.03-ны өдрийн 15:00 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг иргэний “Тоёота ландкруйзер прадо” загварын автомашиныг татан гаргах ажиллагааг өчигдөр буюу 12.09-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 16:00 цагт “Баян” нуурын хойд эргээс 85 метр зайнаас, 5 метрийн гүнээс гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ.






