
Томуугийн улирал эхэлж, ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториос A(H3N2), амьсгалын замын синцитиаль, иж томуу, AЗСВ вирусууд тархсан гэж тодорхойлоод байна.
Ийнхүү томуугийн дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал 40 хүртэлх хувиар нэмэгджээ. Тодруулбал, хүүхдийн яаралтай тусламжийн тасагт энгийн үед хоногт дунджаар 200-300 хүүхэд тусламж үйлчилгээ авдаг байсан бол одоо бол 500-600 хүүхэд ирэх болсон байна.
Өнөөдрийн байдлаар хүн амын төвлөрлөөс хамаараад Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн байдалтай байгаа аж. Харин зарим хороодын иргэдийг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлэх болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлгүүдэд хуваарилах зохицуулалт хийжээ.






