Хуурамч мэдээлэл, хуурамч холбоосноос сэрэмжлүүлж байна


Увс аймгийн Өндөрхангай, Завхан аймгийн Тэлмэн сумын заагт орших Баруун-Булагийн талбайд Мөнх хайрханы үеийн соёлд хамаарах булшийг малтан, шинжилжээ. Судалгааны явцад адууны яс, туурай болон 25 хувийн мөнгөн хольцтой цутгамал эдлэл илэрсэн байна.
Археологичдын хэлснээр уг олдвор нь тухайн үеийн оршуулгын зан үйл, нүүдэлчдийн ахуй соёл, нийгмийн бүтцийг тодруулахад өндөр ач холбогдолтой бөгөөд булшны бүтэц, дурсгалын тархалт нь эртний нүүдэлчдийн соёлын хөгжлийг нарийвчлан тогтоох боломж нээж байна.