
Монгол Улсын Засгийн газрын 147-р тогтоолоор 11 дүгээр сарын 1-нээс 2026 оны 3 дугаар сарын 1 хүртэл хугацаанд Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгох тогтоолыг баталсан билээ.
Тэгвэл дээрх засгийн газрын тогтоолын хэрэгжилт, хэрхэн цалинтай чөлөө олгох талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэвээс дараах тодруулгыг авлаа.
5 хоногийн цалинтай чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно.
- Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагат эмчийн үзлэгт хамрагдсан байх,
- Томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндэрч магадгүй эрсдэлтэй бол,
- Эцэг эхийн асран хамгаалал, хяналт зайлшгүй шаардлагатай 0-6 хүүхэдтэй бол цалинтай чөлөө олгоно.
5 хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай. Цалинг бүтнээр нь олгох тогтоол юм. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын хуудсаар олгоно. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлсэн болно.
Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед 7 хоногт 13-42 мянган хүн амбулаториор үзүүлдэг ба 1600-4600 хүн хэвтэн эмчлүүлдэг.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг ба амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг” гэлээ.






