Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Жюү жицүгийн ДАШТ насанд хүрэгчид, мастерс, өсвөр насны ангиллаар Тайландын нийслэл Бангкок хотноо болж өндөрлөв. Тус тэмцээний сүүлийн өдөр буюу 7 дахь өдөр Монголын баг тамирчид 4 медаль зүүлээ.
Монголын жюү жицүгийн баг тамирчид 2 мөнгө, 2 хүрэл нийт 4 медаль хүртэв
Бүх жингийн ноги төрлийн аваргууд тодорч, Монголын баг тамирчид:
- -57кг жинд Г.Монголжин мөнгөн медаль
- +70кг жинд Б.Хулан мөнгөн медаль
- -45кг жинд Б.Одгэрэл хүрэл медаль
- -85кг жинд Б.Алтангэрэл хүрэл медаль

Шагналт байрт шалгарсан тамирчид
- -57кг жинд Б.Наранхишиг 5-р байр
- -56кг жинд Н.Ганболд 5-р байр
- -69кг жинд Ч.Түвдэнтарваа 7-р байр
- +94кг жинд У.Бадамцэрэн 7-р байр
- +94кг жинд Б.Ариунцог 9-р байр
- -94кг жинд Г.Гантулга 9-р байр амжилттайгаар оролцож тэмцээнээ өндөрлүүллээ.
Мөн Мастерс ангилалд 2 алт, 4 мөнгө, насанд хүрэгчдийн төрөлд 1 хүрэл, Өсвөр насанд 2 хүрэл медаль хүртсэн юм.






























