Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Сар бүр нийт 2.1 сая нэхэмжлэл ЭМДЕГ-т хянуулахаар ирдэг ч мөнгөн дүнгийн ердөө 35 хувьд хяналт хийдэг нь ЭМДС өр төлбөрт баригдах шалтгаануудын нэг болжээ.
Хуурамч нэхэмжлэл үүсгэж, сангийн хөрөнгө завших, илүү санхүүжилт авахыг завдсан зэргээр нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд 229 мянга гаруй алдаа, зөрчил илэрээд байна.
Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар тус сангийн санхүүгийн харилцааг эрүүл болгох, өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг даалгаврыг ЭМДЕГ-ын шинэ дарга Ц.Батбаатарт өглөө.






