
Холливүүдийн жүжигчин Жесси Айзенберг Америкийн NBC сувгийн TODAY шоунд оролцох үеэрээ нэг бөөрөө огт танихгүй хүнд хандивлах гэж буйгаа зарлажээ.
42 настай Ж.Айзенберг олон жилийн турш сайн дураараа цусаа хандивлаж ирсэн цусны донор бөгөөд донорын үйлсээ шинэ түвшинд гаргаж, 12-р сарын дундуур нэг бөөрөө огт танихгүй хүнд хандивлах гэж буйгаа мэдэгджээ.
Тэрээр эд эрхтнээ ямар ч үнэ төлбөргүй хандивлаж байгаа бөгөөд түүний бөөрийг авах реципиентэд ямар хүнээс бөөр авч шилжүүлэн суулгасныг нь хэлэхгүй аж.
Ж. Айзенберг энэ талаараа, “Нэг хүнд бөөр шилжүүлэн суулгах шаардлага гараад түүнд бөөрөө өгье гэсэн хүүхдийнх нь эсвэл өөр нэг хүний бөөр нь ямар нэг шалтгаанаар тохирохгүй болчихлоо гэж бодъё. Гэтэл тэр хүнд миний бөөр таарах болчихвол тэр хүн миний бөөрийг аваад, харин хүүхэд нь дараа өөр нэг хүнд амьдрал бэлэглэж эрхтнээ хандивлах байх гэж найдаж байна.” гэжээ.
АНУ-д 2024 оны байдлаар зөвхөн бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүсийн жагсаалтад 90 мянга орчим хүн байгаа аж.
Ж.Айзенберг “Social Network”, “Now You See Me”, “Zombieland” зэрэг кинонуудаараа алдартай бөгөөд өнгөрсөн жил түүний бичиж, найруулсан “A Real Pain” нэртэй уран сайхны кино Оскарын шагнал гардуулах ёслолоор Шилдэг кино зохиол, Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн юм.






