
Өрөг.мн сайтын AI хөтлөгч Сонингоо нь өнгөрсөн долоо хоногт болсон сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
Юу болоод өнгөрчихөв өө гээд гайхаад сууж байгаа бол анхаарлаа түр нааш нь хандуулна уу.
Гол яриандаа орохоос өмнө Өрөг.мн сайтын хамт олон улс төрийн сандал суудлын хэрүүл, тэмцлийг хүргэхгүйгээр, ахмадын тэтгэвэр, багш, эмчийн цалингаа нэмүүлэхийн төлөө ажил хаялт зарласныг нь, тэдний дуу хоолойг хүргэхээр ажиллана гэдгээ мэдэгдсэнээс хойш хэлсэн үгэндээ хүрсээр л яваа шүү. Зарим нэгэн нь “амаа үдүүлчхэж” гэж байгаа харагдсан. Заа яршигдаа, тэгж үдэгдээд байдаг ам биш байхаа хө.
Засаг хөдлөхөөр шатахуун дагаад хөдөлгөөнд ордог гэв үү?
Засаг хөдлөхөөр л дагаад нэг юм хөдөлдөг болчихсон нь шатахуун тийм ээ. Гүээ, ямар сайндаа энэ үймээн самуун дунд чинь колонк дээр ойчирлож байхдаа бараг гэр бүл зохионгоо алдаад, зодоон нүдээн хийгээд, золтой л Улаанбаатар хот минь түгжрэлээ шийдчихсэнгүй дээ.
Одоо ирж байгаа гэх үгэнд нь итгээд л олон хоног хүлээсэн ч одоог хүртэл бүрэн зүгээр болоогүй байгаа нь бас сонин тэ. Өө бүр аргаа барахдаа мань хэдийгээ үхэхжийгаа юм шиг бензин нөөцлөөд байгаа болохоор ийм зүйл боллоо гэж мэгээд яагаад байгаа юм бэ?
Бид нар ямар яасын, хүссэн үедээ бензинээ аваад явж байж болдоггүй юм уу.
Урдах урдах ажлаа дорвитойхон шиг хийгээд өгөөчээ, стрессээрээ бараг дэлхийд нэгт орлоо хүүе.

Багш нар ажил хаяад арван хоёр хоноход тодорхой шийдвэр гаргахгүй юм байх даа?
Зарим нэг бензинтэй, хувийн сургууль, цэцэрлэгтэй хүмүүст ч өнгөрсөн долоо хоног сайхан л байсан байх. Заа тэгээд муу л юм болбол хойд хар овоохой гэгчээр улсын сургууль, цэцэрлэгт хүүхдээ явуулдаг эцэг, эхчүүд нь хүүхдээ үлдээж ажилдаа явчхаад орон гэртээ очихгүй бензиндээ ойчирлож байгаад, орж зүсээ харуулчихаад л явж байх шиг харагдана лээ.
Уг нь багш нарын ажил хаялтыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч ингэж удна гэдгийг хэн ч төсөөлөөгүй байх. Арвын арван хоёр хоног шүү дээ, таминээ. Зарим нэгэн нь бүр ээлжилж гэртээ хүүхдээ хараад дагаж дампуурах нь холгүй л юм болж байх шиг байна. Ээ дээ, энэ цалинг нь нэмээд өгчхөд яадаг байна аа, ядахдаа зөвшилцөлд хүрч болдоггүй л юм байх даа.
Авдаг цалин нь амьжиргаанд нь хүрэхгүй, ардах амьдрал нь урагшилж өгөхгүй, улсын байгууллага гэх хөшигний цаана өчнөөн олон жил амаа үдүүлж ирсэн тэдгээр хүмүүс арай гэж дуу хоолойгоо нэгтгээд нэгдэж эхэлж байхад дүлий дүмбэ оргиол, салбарынх нь сайд нь хаагуур юу ч хийгээд яваад байгаа юм бүү мэд. Арай ч бас “сонгууль дөхөхөөр солиотой нэмнэ” гэж гэнэт сүрхий цаг хугацаагаа тааруулчихгүй байлгүй.

Эмч нар ажил хаялт зарлачихвал яана аа
Заа, ямартай ч ингээд боловсролгүй, шийдэлгүй явж байсан чинь цаана чинь эмч нар ажил хаялт хийнэ гэдгээ зарлачихсан байгаа ш дээ. Ээ базарваань тэгвэл ч бүр хэцүүхэн юм болохнээ. Энэ хэдийг маань хөөрхий хурал хуйг нь ч хийлгэхгүй, дээр доороос нь дарамтлаад байгаа сурагтай. Цалингаа нэмж чадахгүй байж цагдаж хорихдоо сайн гэж яана. Задгай сэтгэвэл метротой болно гэж том, том юм ярьж байхаар эхний ээлжинд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэл яасан юм бэ дээ.

Senzu чи яаж байгаа юм бэ?
Хөдөлж ядсан, шийдэж ядсан юмнуудыг харахаас, ярихаас бүр стрессдэж гүйцэх юм. Ядаж байхад Senzu яаж байгаа юм бэ. Ямар гунигтай мэдээ дуулгадаг хүүхэд вэ. Одоо бид хэд чинь чамайг санана даа. Ямартай ч заавал comeback хийгээрэй. Үнэнч фэнүүд чинь хүлээж байгаа шүү.

Дайны хажуугаар дайчид мориндоо морджээ
Энэ их үймээн самуун дунд Монголчууд цаана чинь Дэлхийд эр, бяраараа үзэлзэж байна. Улсын арслан Б.Орхонбаяр “намайг танихгүй хүн монголд байхгүй” гээд л, айдаа мөн ч сайхан дэвээд нулимс цийлэгнүүлээд хаячих юм.
Монголчууд Netlix-ээр монгол хадмалтайгаар шоу үзээд л, монгол тамирчид нь тэнд өрсөлдөөд л, огшиж омогшоод яг сайхан байж байтал хулгайн сайтуудаас үзэж зарим нэгэн нь дургүй хүргэх юм. Худалдаж аваад үзвэл “монголоос хандалт өндөр байна, дахиад монгол хадмалтай оруулья даа, монголчуудтай хамтарч ажиллая даа” гээд үүд хаалга нээгдэх гээд байгаа юм шдээ. Ойлгож байна уу, таминээ. Одоо тэгээд алдсаныг нь ам уралдуулан муулаад байлгүйгээр аятайхан шиг үзээд дуусгачихья манайхаан.
Заа ингээд сонин сайхнаа Ө.Сонингоо нь хүргэлээ. Дараагийн дугаараар дахин уулзатлаа түр bye.







