Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлэх мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төслүүдийн оролцогч талууд болох Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, сумын нийт малчин өрхүүдийг хамруулсан “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо болон “Оюу толгой” компани Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт:
- Махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм байгуулах,
- Ингэний сүү бэлтгэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх,
- Хонины ноосон бордоо бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан.






