
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд болон зарим аймагт шатахуун олгохгүй байгаа талаар иргэд цахим орчинд мэдээлэл нийтэлсэн.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
Нэгдүгээрт: Ангарскийн үйлдвэр ОХУ-ын Ангарскийн бид нарын гол нийлүүлэлтээ импортоо авдаг үйлдвэр маань засвартай байгаад бүтэн сарын хугацаанд бас нэлээн бэрхшээлтэй байлаа. Бид өөр үйлдвэрүүдээс татах, Хятадаас оруулж ирэх, өмнөд хөршөөсөө авах, Яйски үйлдвэрээс нэмэгдүүлэх гээд олон арга хэмжээг авч байгаад ямар ч байсан нэг тасарчихгүйгээр асуудлаа шийдээд авсан
Ангарский үйлдвэр 15-наас эхлээд засвар дууссан.
Манай улсын хоногийн хэрэгцээ 2 мянган тонн байдаг. Одоо үүнээс илүү байна. Нийлүүлэлтүүд нь өдөр болгон нэмэгдээд сүүлийн 4 хоног эрс нэмэгдчихсэн байгаа.
Та нар бас нэг юмыг ажигладаг байх. Ер нь Шатахуун түгээх станцууд хагас сайн, бүтэн сайнд ер нь жоохон дараалуулах, дуусчих гээд байдаг талтай.
Яагаад вэ гэвэл ихэнх агуулахууд амралтын өдрүүдэд амардаг. Тийм учраас хангалтууд түр тасалддаг ийм асуудалтай.
Одоогийн байдлаар Толгойт өртөөн дээр 65 вагон байж байна. 65 вагон гэдэг чинь 3600 орчим тонн АИ92 бензин ирчихсэн байна гэсэн үг.
Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдийн бензин тасалдалт бол цаг зуурын асуудал.
Эцсийн урт хугацааны хэрэгцээгээ хангах хэмжээний эх үүсвэрээ хангах савыг барих хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд өгч шуурхай бариулахаар зорьж байна.
Ажлын хэсгүүдэд энэ асуудлуудыг тавиад Улсын төсөвт хэлэлцүүлэхэд Ерөнхий сайдын зүгээс дэмжиж байгаа.Төсвийн байнгын хорооныхонтойгоо ярилцсан байгаа. Энэ асуудал шийдэгдэх байх. Ингээд шийдэгдчихвэл савыг жилээс, жил хагасын дотор барьчих юм байна лээ. Уг нь бол барих нь их хурдан юм байна лээ л дээ.
Эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүй гучаад жил явчихсан асуудалтай байна. Нөгөө талдаа манай хэрэглээ жилдээ 20% өсдөг. Жишээлбэл, 80 сая тонн нүүрс гаргана гэвэл тэр хэмжээнд таарсан дизель, түлш хэрэглэнэ. Тэрэнд зориулагдсан үйлчилгээний машины шатахууны хэрэгцээ ихэснэ. Ирэх онд чинь 95 сая тонн нүүрс гаргана гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ хэрээр бензин, түлшний хэрэглээ өснө. Тэгэхээр бид сав, суулганы асуудлаа яаралтай шийдэх ёстой.
Манай улсын хувьд бензинээ 100% гадаадаас нийлүүлж байна. Хойд хөршөөсөө ер гаруй хувь, урд хөршөөсөө бас тодорхой хэмжээнд авч байна.
БНХАУ-аас 7 мянган тонны АИ92 бензин авахаар гэрээ хийсэн одоогийн байдлаар 3500 тонн нь дамжуулан ачих төвөөр дамжуулаад бууж байна.
Ард иргэддээ хандаж хэлэхэд импортын хэмжээ нэмэгдэж байгаа. Тиймээ сандарч, их хэмжээнд дараалаад саваа дүүргэх гэж битгий паниктаарай. Асуудал гайгүй, бүх талаар зохицуулж байна.
Бензинээ дотооддоо үйлдвэрлэдэггүйг ойлгож, тайван амгалан байгаарай.






