
Их Британийн Хаан III Чарльзийн дүү ханхүү Эндрю Йоркийн гүн хэргэм зэргээсээ татгалзаж буй талаар Бакингемийн ордноос мэдэгджээ.
Ханхүү Эндрю энэ талаар, “Хаан Чарльз болон гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны эцэст намайг буруутгаад буй хэргүүдээс болж Эрхэм дээдсийн болон түүний гэр бүлийнхний хийж буй ажлууд зохих ёсоор анхааралд өртөж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэгт тавьж, 5 жилийн өмнө гаргасан шийдвэртээ үнэнч байж, гүнгийн хэргэм зэргээ цаашид ашиглахгүй байхаар шийдлээ. Өмнө нь хэлсэнчлэн миний эсрэг мэдүүлж буй хэргүүдийн тухайд би ямар ч гэм буруугүй” гэжээ.
2021 оны 8-р сард Виржиния Жуффре нэртэй бүсгүй ханхүү Эндрюгийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн түүнийг шүүхэд өгсөн билээ. В.Жуффрегийн хэлснээр тэрээр өсвөр насандаа насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөг үйлдсэн хэрэгт буруутгагдаж байсан Жеффри Эпштейны хохирогч болсон ба Ж.Эпштейн түүний биеийг нэр нөлөө бүхий хүмүүст үнэлүүлдэг байсны нэг нь ханхүү Эндрю байсан аж. В.Жуффре 2001 онд 17 настай байхдаа ханхүү Эндрютэй гурван удаа бэлгийн харьцаанд орсон хэмээн мэдүүлжээ.
Энэ оны 4-р сард В.Жуффре амиа егүүтгэн нас барсан ба тэрээр худалдаанд гаргахаар бэлтгэсэн дуртгал номондоо ханхүү Эндрютэй бэлгийн харьцаанд орсон тухайгаа дэлгэрэнгүй бичиж үлдээсэн аж.
Эх сурвалж: CNN






