
“Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриан дор Олон улсыг семинарыг зохион байгууллаа



Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: Бид хамгийн анхны ISO хэдхэн хоногийн өмнө батлуулсан сайхан мэдээтэй “Дэлхийн стандартын өдөр”-ийг угтлаа
-10 сарын 14-ний өдөр бол “Дэлхийн стандартын ажилтны өдөр”. Эл өдрийг хамгийн анх 1947 онд тухайн үед 25 улс буюу дэлхийд эдийн засгаараа тэргүүлж явсан эдгээр улсын 65 төлөөлөгч Лондон хотноо хуралдсан. Хамгийн анх ISO буюу Олон улсын стандартын байгууллагыг байгуулж байсан түүхтэй. Үүн дээр худалдааг хөнгөвчлөх тарифын бус худалдааны саад тодгорыг арилгах зорилготой стандартуудыг нэгтгэж цаашлаад Олон улсын түвшиндээ гаргая. Бүх улсууд нь мөрддөг байя гэдэг агуулгаар хамгийн анхны стандартын байгууллага үүдээ нээж, хөгжсөн байдаг. Энэ өдрийн Монгол Улсын хувьд 1979 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд бид 46 дахь жилдээ тэмдэглээд, угтаж авлаа. Бид нар хамгийн анхныхаа ISO-гийн стандартыг саяхан хэдхэн хоногийн өмнө батлууллаа. Тодруулбал, хөнгөн үйлдвэрийн салбарт ноолуурын стандартыг дэлхийн стандарт болгож, батлуулсан тийм амжилттай энэ өдрийг угтаж буйгаараа онцлог.
Энэхүү өдрийг бид зөвхөн баяр ёслолын байдлаар бус ямар хандлагаар, аль чиглэлд хэрхэн, яаж хөгжих вэ? Цаашдаа бид нар ямар чиглэл, зорилгоор Олон улсын түвшинд яаж ойртуулах юм. Үндэснийхээ стандартыг яаж олон улсын түвшинд гаргах вэ гэдэг агуулгыг өнөөдөр бид нар ярилцлаа. Монгол Улсын тухайд зөвхөн Япон улс руу л гэхэд 5 мянга гаруй бүтээгдэхүүн экспортлохоор гадаад харилцааны хэлэлцээр хийчихсэн. Гэвч бид яг ямар стандартын ямар бүтээгдэхүүн гаргаж өгөх юм бэ гэдгээ тодорхойлж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр тухайн улсуудын болон бүс нутгийнх байдаг юм уу, олон улсын стандартад чиглэсэн зорилгоор ажиллах шаардлагатай. ААН, бизнес эрхлэгчид бүс нутгийн стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдгийг нь нотолж өгсний үндсэн дээр л бид нар шийдэл гаргаж ирээд, үүнийгээ бодит биеллээ олсон ажил болгоно.


Стандарт, хэмжил зүйн газрын Стандарчлал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг: Бид гэрээсээ гараад л стандарттай өдөр бүр нүүр тулдаг. Улсын хэмжээнд 6700 гаруй стандарт бий
-НҮБ-аас 2015 онд “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг бий болгосон. Үүний хүрээнд олон улсын стандартын байгууллага нь НҮБ-тай хамтраад өөрсдийнхөө гаргаж буй стандартуудыг Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд одоо 2015 оноос 10 жилийн хугацаанд гаргаад эхэлчихсэн. Үүний нэгэн адилаар Монгол Улс ч гэсэн өөрийнхөө гаргаж байгаа стандартууд нь дандаа л энэ Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд батлагдаж гарч байгаа. Бид нар стандартыг хэрэгжүүлэн ажилласнаараа 2020-2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлээд эргээд бид нар тайлан мэдээгээ НҮБ болон дэлхийд зарлахад бидэнд стандарт маш ихээр тусална. Бид нар стандартыг салбар бүр дээр хэрэгжүүлж ажилласнаар илүү ээлтэй сайхан дэлхий дээр, сайхан орчинд эрүүл аюулгүй газар амьдарч, хөдөлмөрлөн, аж төрөхөд стандарт та бид нарт туслах юм аа.
Стандарт гэдэг нь тодорхой хэм хэмжээг хэлдэг. Бид бүхэн өглөө гэрээсээ гарах бүртээ л өдөр болгон стандарттай нүүр тулж байдаг. Бид нарын эргэн тойрон орчин маань аюултай байна аа гэдэг нь стандартыг хэрэгжүүлэхгүй, стандартаа дагаж мөрдөхгүй байна л гэдгийн илэрхийлэл.
Тиймээс бид нар илүү сайхан дэлхий дээр амьдрах,илүү сайхан орчинд амьдрахын тулд яалт ч үгүй салбар бүр стандартаа мөрдөж, өөрсдийнхөө болохгүй байгаа стандартыг шинэчлэх энэ ажлуудыг хийж байх хэрэгтэй.






Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






