
Д.Трамп, В.Путин нар Унгарт уулзана хэмээн мэдэгджээ. Тэрээр ийнхүү мэдэгдэхээсээ өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хоёр цаг орчим утсаар ярилцсан ба түүний хэлснээр хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтаас өмнө Америкийн болон ОХУ-ын төлөөлөгчид уулзах аж.
АНУ-ын төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүлнэ гэжээ. Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр тэрээр В.Путинтай Унгарын Будапешт хотод урьдчилж тохирсон байршилд уулзах ба талууд ОХУ, Украин хоорондын ичгэвтэр дайныг эцэслэхийг хичээх болно гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины туслах Юрий Ушаков Оросын төрийн тэргүүн Д.Трампын Унгарт уулзах саналыг дэмжсэн болохыг баталсан бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтад бид бэлэн хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Нөгөө талаас Унгар улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон хэвээр байгаа ба ОУЭШ-ээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах захирамж гаргасныг Унгар улс уг дагах үүрэгтэй билээ.
Д.Трамп, В.Путин нар хамгийн сүүлд ойролцоогоор хоёр сарын өмнө утсаар ярилцсан ба түүнээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ОХУ-ын тухайд баримталж буй байр суурь өөрчлөгдсөн юм.
Энэ баасан гарагт Д.Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч уулзах юм. Уулзалтын үеэр талууд Киевт “Томахавк” далавчит пуужин нийлүүлэх боломжийг хэлэлцэх аж.






