
Та бүхний сошиал найз, “Мантуун бууз” нэрээрээ танигдсан энэ бүсгүйг Ариунаа гэдэг. Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууных. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Ариунаа, Монголд ирээд хэдэн жил болж байна вэ?
-Монголд ирээд бараг гурван жил болж байна. Түүхийн чиглэлээр сурдаг. Түүхийн ухааны докторант. Багаасаа л түүх судлах хоббитой байсан.
Нутагтаа бол дэлгүүртэй. Сошиалаар бараагаа зардаг.
-Монголд амьдрах хэр байна?
-Сайхан байна аа. Монгол энэ жилээс их ээлтэй байна. Сошиал хаяг маань ч хөгжөөд…
Нэг хүн миний бичлэг, зургийг ашиглаад фейсбүүк дээр хуурамч хаяг нээгээд, эхнэртэй хүнтэй чат биччихсэн байсан. Эхнэр нь миний IG руу бичиж орж ирээд, би бүр гайхаад… Надад фейсбүүк байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд саяхан фейсбүүк хаяг нээлээ.
Нэг хүн миний бичлэг болгоны дор “Бууз аа, бууз аа, бондгор цагаан бууз аа” гэж бичдэг байсан. Тэр цагаас хойш хүмүүс намайг Мантуун бууз гэж дууддаг болсон.
“Тураач”, “Хужаа”, “Эрлийз” гээд хүмүүс элдвээр л хэлж байдаг. Одоо бүр дасчихсан дөө. Үгэнд нь эмзэглэхгүй, гуниглахгүй. Монголд ганцхан ийм биш шүү дээ. Бүх улс оронд л коммент бичиж, хүн доромжилдог хүмүүс бий. Сошиалд бичлэг хийж эхэлсэн бол энийг даах хэрэгтэй.
Хүмүүсээс сайн үг битгий хүс. Түүний оронд өөртөө сайн үг хэл. Хүнээс л хүсэж болохгүй шүү. Хүсэх юм бол гуйлгачин болчихно.
-Ариунаа найз залуутай юу?
-Байхгүй ээ. Дэлхийн эрчүүд адилхан. Бүгд ойлгомжгүй. Ар, Өвөр монголгүй л бүгд адилхан. Ганцаараа байх нь надад таалагддаг.
-Ойлгомжтой байна гэдэг нь яг ямар байхыг хэлээд байгаа юм?
-Хааяа, хааяа юм биччихээд л… Үерхэх гээд байгаа юм уу, яг яах гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Шууд хэлэх хэрэгтэй. Хүнээр таавар таалгах муухай шүү дээ.
-Болзоонд явж байна уу?
-Болзоонд явахгүй байгаа.
-Ариунаад ер нь яг ямар залуу таалагддаг вэ?
-180-аас дээш, урт үстэй, туранхай, артист надад таалагддаг.
-Монгол хоолнуудаас хамгийн дуртай хоол нь?
-Өвчүүний махан цуйван. Ер нь хоол хийх дургүй. Гадуур хооллосон нь илүү гоё. Сонголт ч ихтэй. Тогооч хүнтэй суухгүй ээ. Уйтгартай биш гэж үү, идэхийн төлөө тогооч хүнтэй сууна гэхээр… Хоол хийж чаддаг залуутай сууна.
-Гэрээ хэр их санаж байна?
-Ээжийгээ л их санана. Гэрээ бол санахгүй.
Утасныхаа дууг хэзээд хаачихдаг дадалтай. Дуунаас нь цочоод байдаг юм. Хайртай хүнээс дуудлага ирэхэд бол дуртай. Танихгүй дугаараас дуудлага ирвэл шууд биччихдэг юм.
-Дэлгүүрээс тань юм захиалах гэж холбогдсон хүмүүстэй чатаар харьцчихдаг хэрэг үү?
-Тийм.
Энэ завшааныг ашиглаад хүмүүст хэлэхэд, Та тарган, туранхай, царай муутай, ер нь ямар ч байсан гэлээ өөртөө итгэлтэй яваарай. Учир нь бусдын аманд чи багтахгүй. Чи бол чи. Өөрийнхөөрөө л бай. Хайртай, дуртай гэх хүн чамайг ямар ч нөхцөлд, ямар ч байсан хайрлана. Дургүй хүн бол дургүй л…Тэдний дурыг булаахын төлөө биеэ битгий ядраагаарай.






