
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-” 2020 онд намайг хулгай хийсэн гэх мэт зүйлээр гүтгээд тухайн үедээ хүсэлтээ өгч шалгуулаад ямар ч асуудалгүй юм байна гэдэг ээ нотлоод дунд нь бас хэлмэгдээд шоронд орж байсан.
Хувь хүний хувьд Д.Амарбаясгалан хэдийгээр 50 мянган долларын төлбөртэй Германы шар хэвлэл дээр гарсан мэдээллээс улбаатайгаар өнөөдөр Монголын парламентын засаглалын тод илэрхийлэл болсон Их Хурлын дарга маань ажлаа өгөх болж байгаа нь харамсалтай байна. Тэгэхээр цаашдаа Монголын улс төрд ийм асуудал битгий давтагдаасай. Д.Амарбаясгалан даргын гаргасан шийдвэрийг даргын дэргэдэх зөвлөл дээр хүлээж авахаар болсон.
Хамгийн харамсалтай нь ямар нэг байдлаар хууль, шүүхийн байгууллагаар шалгасан нэгээхэн зүйл байхгүй тэрийг мэдээж аливаа асуудалд хандахын өмнө шалгалгүй яах вэ. Гэсэн хэдий ч төрийн ажлаа хэвийн явуулъя надаас болоод төрийн ажил гацаж байвал өргөдлөө өгөөд төрийн ажлыг хэвийн горимд нь оруулахыг уриалсан” гэлээ.






