Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Улаанбаатар хотын бүх дүүрэгт 14.20 цаг орчимд цахилгаан тасарсан. Энэ нөхцөл байдлын талаар Эрчим хүчний яамнаас тодруулга мэдээлэл өгсөн байна.
Мэдээлэлд “Тодруулга зар ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугам ОХУ талаас 30 минутын өмнө тасарсан. Одоо тасарсан шугам Орос талаас залгагдаад хэвийн байдалд орсон. Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна. Одоо тасарсан хэрэглэгчдийг буцаан залгаад дуусч байна” гэжээ.






